УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бараа бүтээгдэхүүн, махаа экспортлох нь чухал. Салбарын яамны бодлого их ойлгомжгүй байсан. Малчдаас яаж мах худалдан авч, экспортлодог байв. Малын эрүүл бүсийг гаргах нь зүйтэй. Улс орондоо, орон нутагт, тухайн аж ахуйн нэгжээ эрүүл бүс болгох хэрэгтэй. Яам бодлогодоо тусгавал 20 улстай өөрсдөө гэрээгээ хийе гэж байгаа" гэв.
Д.Батчулуун