Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга М.Хүдэрбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр ардчилсан нам олон хэцүү асуудлыг туулж, эвлэрч нэгдэх хэмжээний үр дүнд хүрээд байна. Хоёрдугаар сарын 18-нд ардчилсан намын сонгуульт бүх гишүүдээс намын даргаа сонгодог маш шударга нам.
Хоёрдугаарт, С.Баярцогт гэх мэт хэсэг бүлэг хүмүүс МАН-ын захиалгаар АН-ын эвлэрч нэгдэж байгаа үйл явцыг дахин бусниулахын тулд гуравдагч хагарлын ан цавыг үүсгэх гээд явж байна.
Иймээс Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа намын гишүүддээ энэ намын төлөөллийн хувьд МАН-ын захиалгаар явуулж байгаа арга хэмжээнд битгий автаарай гэдгийг хэлье. Маш олон хүмүүс С.Баярцогтыг намын дарга болно гэхэд бухимдалтай байгаа. Тэгэхээр энэ арчаагүй үйлдлээ больцгоо. МАН-ын хамгийн гол зорилго 2024 онд АН-ыг хоёр гурав хувааж, иргэдийг туйлдуулж, эдийн засгийг дамдууруулж байгаа үйлдлээ ахин дөрвөн жилээр сунгах вэ гэдэг л зорилготой. Нийт намын 200 гаруй гишүүд сэтгэлээ бүү чилээгээрэй АН 2024 оны сонгуульд орно. Битгий эргэлзээрэй” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (5)