УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа учраас Үндсэн хуулийнхаа талаар танин мэдэж, зөв хэрэглэхэд анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн 31 жилд бид дутуу хэрэглэсэн асуудал бий. Нэг бол Үндсэн хуулиа үгүйсгэж, шүүмжлэлтэй хандаж ирсэн.
Үндсэн хууль руу алдаа дутагдлаа чихэж, үгүйсгэж болохгүй. Төр улсын тусгаар тогтнолд аюул занал үүсдэг. Үүнд анхаарах ёстой.
Төрд байгаа хүмүүс болохгүй байна гэж ярихдаа Үндсэн хуультай холбож яриад байдаг. Энэ хуулийг 10 жилийн өмнө Х.Тэмүүжин гишүүнтэй хамтран санаачилж байсан. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа нэлээд асуудал болж, батлуулж байсан. Энэ хуульд хоёр чухал юм байдаг. Нэгдүгээрт төрийн албыг нийтийн алба болгосон. Төрийн ялзрал ашиг сонирхлын зөрчилд идэгдэх явдал. Энэ хуулийг дэмжиж байгаа" гэв.
Д.Батчулуун