Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Анхан дунд шатны намын гишүүдийн санал дээр үндэслэн намын дарга удирдлагын асуудлыг шийддэг. Үндэсний бодлогын хорооны гишүүд хүртэл анхан дунд шатны гишүүдээс сонгогддог. Өнөөдрийн үндэсний бодлогын хорооны хурал дээр анхан шатны намын гишүүдээс нэг ч хүнээс санал аваагүй.
Хэн ч танихгүй хүмүүс очиж үндэсний бодлогын хорооны гишүүний эрхийг эдлэх гэж байгаа нь ардчилсан намын дүрэмд нийцэхгүй.
Үүнд анхан дунд шатны гишүүд асар их бухимдалтай байна. Тиймээс намын бүлэгт тодорхой саналыг хэлж байгаа. Аливаа асуудлыг шийдэхдээ ардчилсан намын эв нэгдлийг сахиж , анхан шатны гишүүдийн эрхийг эдлүүлж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож бүх маргаантай асуудлаа хамтарсан намын их хурал дээр асуудлаа шийдье. Хоёрдугаар сарын 18-ны өдөр ардчилсан нам Их хурлаа хийнэ. Энэ хурал дээр ирж маргаантай асуудлаа шийдье гэдэг уриалгыг та бүхэнд хүргүүлмээр байна” гэлээ.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)