УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын Н.Алтанхуяг гишүүн үг хэллээ.
Тэрбээр "Өчигдөр хөрөнгө оруулалтын банкын тухай хуулийг ярьсан. Эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байгаа. Энэ дээр нэг зүйлийг анхаархыг хүсч байгаа. Энэ хуулийн 7.4 Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэж эхэлж байгаа. Хөрөнгө оруулултын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтттай байх болов уу? Гэж санаа зовж байна.
Хоёрдугаарт, бидний гар дээр байгаа лицензүүд бүгд энэ банкны барьцаанд очих болов уу? Лиценз гэдэг зүйлийг банканд барьцаалж болохгүй. Шинэ ардчилсан үндсэн хуульд 30 гаруй жил явахад Монгол улсын эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байгаа нь үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаатай холбоотой. Манай гишүүд хуулийнхан анхаараарай.
Лицензээ банканд барьцаална гэдэг нь тэр байгалийн баялагыг өмчлөгч болж хувирна гэсэн үг.
Угтаа энэ нь ард түмний өмч, түүнийг ашиглах эрх нь лицензийг дагаж очдог гэж ойлгож байгаа. Үүнийг Б.Жавхлан санаачилсан. Та нар бантан хутгав. Монголын ард түмний баялаг цөөхөн хүний, гадны банкны гарт очихвий гэдгийг дахин яриасай гэж хүсэх байна. Үндсэн хуулийн заалтын дагуу органик хуулиудад өөрчлөлт оруулж ирэх ёстой. Тухайлбал ашигт малтмалын тухай хуулинд өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг ялган тодотгож өгөх ёстой. Энэ хуулийг маш хурдан оруулж ирж байгаад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэдэг нь хөрөнгө оруулалтын банк ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалах юм байна. Энийг захиалгатай гэж хардаж байна” гэв.
Б.Мичидмаа