УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын Б.Пүрэвдорж гишүүн үг хэллээ.
Тэрбээр "Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ.
Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оригналь дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь киросентой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын колонкод зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна.
Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд металь хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш байгаа.
Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, Монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг байсан. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирж байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)