УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ямар байгууллага судалгаа хийж, дүгнэлт гаргадаг вэ? Монгол Улсад ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий болсон. Эрээнд гарч аяга угаахад хэд дахин илүү цалин хөлстэй болчихсон.
Монголд ямар цалин хөлстэй байж ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зөв голдиролдоо орох юм? Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын ажиллах хүчин болон Монголоос гадаадад ажиллаж байгаа хүчний мөнгөн урсгалын харьцуулалт байна уу? Чанартай ажиллах хүчин, ажлын байрыг чанаржуулах гэдэг асуудлыг та нар анхаарч байна уу?
Зах зээлийн аргаар нь аж ахуй нэгжүүдэд цалин нэмэх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Цалингаа нэмсэн аж ахуй нэгжид татварын тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөлт дэмжлэг олгодог болъё гэсэн санаачилга гаргасан. Японд бол энэ амжилттай хэрэгжиж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)