УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нийгмийн даатгалын ерөнхий хуулинд өөрчлөлт оруулах шинэчлэсэн найруулга орж ирж байгаа. Нийгэм үүнд маш их хүлээлттэй байгаа. Үүнтэй холбоотой нийгмийн даатгалын талаар олон нийтээс маш олон асуулт ирж байгаа. Иймд тэтгэврийн шинэчлэл хийхээр хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанаар орж ирж байгаад баяртай байна.
Яг өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн мөнгө хичнээн хэмжээгээр тоологлож байна вэ? Бид өр ширний асуудлаа эцэслэн шийдвэрлэж чадсан уу? Цаашлаад хуулинд өөрчлөлт орсноор нийгминй даатралын сангийн үлдэгдэл үржих, өсөх боломжийг бий болгож чадах уу? Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг хэрхэн яаж зохицуулах вэ?
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа аав ээжүүд хөдөлмөр эрхлэлх боломжгүй байдаг. Эдгээр хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулах боломж хуулиар хэрхэн яаж зохицуулагдсан бэ?
Уг нь Монгол улсын үндсэн хуулиар 1-18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэж нэрлэдэг. Гэтэл энэ хуулиар 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхэд тэтгэмж олгочихоод 18 нас хүртэл ямар ч тэтгэмж байхгүй байгаа.
Энийг шинэ зохицуулалтаар шинэчлэн засаж чадсан уу” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (11)