УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Гадаад ажилтны ажлын байрны төлбөр авч байгаа нь дотоодоос ажиллах хүчнээ авах ,ажлын байраар хангахтай холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцүү төлбөр авдаг.
Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байгаа. Ингэхээр нэг ажлын байрнаас 1.100.000 төгрөгийг авна. Энэ мөнгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж үүгээрээ дамжуулж ажлын байрыг дэмжих нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулхад зориулж ажилладаг.
Нөгөө талаасаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрсөн хоёр жилийг аялал жуулчлалын жил болгон зарласан. Эдийн засгийн өсөлт таамагласнаас өндөр гарсан. Үүнийг даган гадаадаас ажиллах хүчин авах, зарим салбарт төрийн бодлогоор дэмжих бодит шаардлага байгаа. Ашигт малтмал ,газрын тосны салбарыг хөнгөлөлтөнд оруулахгүй байгаа. 2022 онд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувиар чөлөөлхөд энэ салбаруудыг оруулаагүй учир нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд зонхилох хувь ордог. Өнгөрсөн онд гадаад ажилтны төлбөр 40 тэрбум төгрөг орсноос 20 гаруй тэрбум нь уул уурхайн салбараас орсон. Хоёрдугаарт, уул уурхайн баялаг нь ард түмний өмч байдаг. Иймээс энэ хөнгөлөлтөд ашигт малтмал болон газрын тосноос бусад гэж хуулийн төсөлд оруулсан” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (7)