УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэлтэй албан тушаалтнууд, мэдээлэлгүй ард иргэд ороод юм ярих боломж олдоогүй. Мөрдөн шалгах сонсголыг Хаврын чуулганы хугацаанд биш өмнө нь хийвэл яадаг юм бэ? Энэ бол зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" биш Монголын бүх баялагтай холбоотой.
"Эрдэнэс Тавантолгой"-г тойрсон 25 компани байна. Энэ бүх компанийн үр ашгийг харвал 3.4 сая хүн бүгд баян тансаг амьдрах боломж байна. 1072 хувьцаа гэж зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" дээр л ганцхан яримааргүй байна.
Оффтейк гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж тогтоолд оруулж ирдэг нь хулгайг дахин үргэлжлүүлэх гээд байгаа юм уу? 119 долларын нүүрсийг 60 доллараар борлуулаад дундаас нь мөнгө завшиж байгаа юмыг цаашид үргэлжлүүлэх ямар хэрэгтэй вэ? Аудитын дүгнэлт гаргаад оффтейк гэрээг үргэлжлүүлье гэж хэн ч сонсголоор яриагүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)