Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтны эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрх зүйн орчин байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд хэдийд дууссан бэ гэдгийг тогтоох мөрдөн шалгах үйл ажил одоо явагдана.
Эрүүгийн гэмт хэргийн олонлог гэж ойлголт нь үршэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг, удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг, давтан гэмт хэрэг, нийлмэл гэмт хэрэг, нэгдмэл гэмт хэрэг гэх мэм олон шинж чанартай байдаг. Тиймээс С.Батдөлтэй холбогдуулан шалгаж буй харэг эдгээрийн аль нь болхыг мөрдөн шалгах байгууллага тогтооно.
Хамгийн сүүлийн дууссан өдрөөр тухайн гэмт хэрэг төгссөнөөр тооцон тухайн өдрөөр эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байснаар нь хамаатуулан зүйлчлэх асуудал яригдана. Цагдаагын байгууллага тухайн хэргийг анх илрүүлэн хяналт шалгалт явуулахын тулд гурван зүйл ангиар ял сонсгож эрх чөлөөнд халдах үйл ажиллагаа явуулсан.
Иймээс зөвхөн татвараас зайлсхийсэн гэх хөнгөн зүйл ангиар шийтгэгдэж хэргээс мултарна гэх ойлголт байхгүй.
Тухайн хэргийн үйлдэгч нь хамтран ажилласан хүмүүсээ зарлах гэх мэт хянан шалгах байгууллагатай хамтран ажиллаж чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 6.7-д зааснаар хэргийг хялбаршуулж болдог. Энэ тохиолдолд хэрэг хялбаршах боломжгүй” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)