УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нийтийн сонсголоор гурван чухал асуудлыг иргэд тавьсан. Оффтейк гэрээ, богинын тээврийн асуудал, "Эрдэнэс Тавантолгой" компанийг тойрсон худалдан авалт. Мөн Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн асуудлаар олон иргэд үгээ хэлсэн.
- 1991 оны Засгийн газрын тогтоолоор орон нутгийн Тавантолгой дээр бүрэн эрхэт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг нь зогсоосон.
- 1992 онд Монгол Улс батлагдахын өмнөх буюу коммунизмын хууль тогтоомжийг ашиглана гэдэг чинь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл мөн.
- 1991 онд Монгол коммунист засагтай худалдаа эрхлэгчдийг панзчин, дамын наймаачин гэж нэрлэж, хавчин гадуурхаж, нийтэд гутаан доромжилж, хувийн өмчийг хориглодог байсан шүү дээ.
Гэтэл тэр үеийн хуулийг ашиглана гэдэг нь коммунизм руугаа буцсан үйлдэл. Засгийн газар өнөөдөр УИХ-ын тогтоолын дагуу ажиллана гэдэг нь их асуудал болсон шүү. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дагаж мөрдөж байгаа юу гэдгээ судлаарай. Дахиад Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. УИХ-аар батлуулалгүй Засгийн газар нь оффтейк гэрээ хийсэндээ ирээдүйд хариуцлага хүлээнэ шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)