УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Хуулийн хэрэгжилт дээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хатуу хяналт тавьж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын банк гурван төрөл байдаг. Гэхдээ манайх төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк гэсэн тодотголтой баталж байна. Хуульд Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкнаас хамааралтай мэтээр заасан нь байж болохгүй зүйл шүү. Санхүүгийн зохицуулах хороо бол бие даасан институц" гэв.
Д.Батчулуун