Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүмүүс нийтийн албанд томилогдохгүй байх тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Би сангийн яаманд ажиллаж байсан. Нэг зүйл таалагддаггүй. Тэр нь дарга нарын хүүхдүүд гэх ялгаварлалт. Мундаг даргын хүүхэд мундаг байж болно. Ажил хийдэггүй, ажил хийхгүй учраас бусадтай адилгүй. Лифтээр дээшээ явчихдаг. Хамгийн сайн сургууль руу, эсвэл хамгийн хурдан албан тушаал дэвшдэг. Ийм учраас чадварт суурилсан систем төрд хэцүү байдаг.
Түүнээс гадна нэг чухал юм нь маш том хулгай гарчихаад байна. Нийтээрээ харлаа. 30 жилийн хугацаанд өв уламжилсан байдлаар аав нь дарга бол хүүхэд нь дарга, ач зээ нар нь дарга эсвэл мөнгөтэй, ийм байдлаар яваад байгаа нь нийгэмд ил байгаа.
Харин үнэхээр мэдлэг чадвартай бол тэр хүнийг заавал та даргын хүүхэд байна уу үгүй юу гэдгийг ялгаж болохгүй. Гэхдээ бодит байдал дээр дийлэнх нь ур чадвар сул хэрнээ дарга болдог явдал байж болохгүй” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)