Ардчилсан нам мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар эв нэгдлийн ажлын хэсэг, хоёр ажлын хэсэг уулзаж тухайлсан саналыг хэлсэн. Д.Эрдэнэсувд даргатай санал нэг байгаа. Аливаа хурал цуглааныг хийхдээ Ардчилсан намын үндсэн дүрэм журамд нийцүүлж хийхийг бүлэгт уриалсан. Төлөөллийн төв байгууллагыг хуралдуулдаг эрх бүхий субьект нь гурван янз байдаг.
Үнэхээр гарын үсэг цуглуулж үндэсний бодлогын хорооны гишүүд хуралдаан хуралдуулхыг хүсэж байгаа бол эрх бүхий байгуулагадаа хандан хурал зарлуулахыг сануулсан.
Тухайн асуудлуудаар хэлэлцэн эв нэгдлийн ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж ажлын хэсгүүд хамтарч ажиллахыг уриалсан. Үндэсний бодлогын хорооны хурлыг албан ёсоор зарлаагүй. Албан ёсны хурал болохгүй. Энэ хурлаар ямар нэгэн асуудлыг шийдвэрлэвэл Ардчилсан нам хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хэлье. Бүлгийн гишүүд цаашид Ардчилсан намынхаа үндсэн дүрэм журамд нийцүүлэн эв нэгдэлийн төлөө хамтран ажиллахыг уриалж эцсийн цэг хүртэл хамтран ажиллаж Ардчилсан нам гэдэг туган доороо нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)