УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. Гурван жилээс дээш ажилласан байх ёстой, тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан.
Хязгаарлалт уг хуульд маш байгаа шүү. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан.
Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна" гэв.
Д.Батчулуун