УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёр дахь өдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанд суусан. Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Миний эргэн тойрны хүмүүс мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан байлаа ч ямар нэгэн байдлаар уучлалт гуйх чадвар надад бий.
Б.Пүрэвдорж гишүүнтэй чанга дуугаар маргалдсан нь үнэн. Бидний дунд хувийн асуудал байхгүй. Ажил хэргийн маргаанууд гарсан. Хууль зүйн байнгын хороог Ардчилсан намд өг гэдэг зүйл ярьсан. Энэ бол хууль дүрэмтэй зүйл. Тиймээс олонхоороо ялаад аваарай гэдэг зүйл л ярьсан .
Ганц нэг зурагнууд аваад нийгмийн сүлжээнд тавьсан байна лээ. Ёстой архи уудаггүй хүнийг архи уудаг гээд нийгмийн сүлжээгээр яваад байх юм. Улс төр явж байна хэмээн бодож байна. Хүний өмнө айж ичээд байх зүйл байхгүй санасан бодсон зүйлээ шууд хэлчихдэг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)