УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк компанийн хувьцааг тав хүртэлх жилээр эзэмшиж болно. Харилцагч, түүний холбогдох компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшиж болно. Ингэхдээ саналын эрхгүй байна гэсэн байна.
Энэ заалтаар харвал зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг 5 жилийн хугацаанд эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ?
Нөгөө талд хөрөнгө оруулалтын банкууд орж ирсний дараа томоохон төслүүд, төрийн өмчит компаниудад зээл өгч, наагуур цаагуур хуйвалдсаар байгаад эцэст нь хөрөнгө оруулалтын банкны мэдэлд оччихвол яах вэ? Үүнээс хамгаалсан ямар арга хэмжээ авах вэ" гэв.
Д.Батчулуун