УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар нэр дэвшүүлж сонгож байгааг дэмжиж байна. Манай улс оронд нүүрлээд байгаа бузар булай дэлхий нийтээр шившиг болж байгаа. ЖДҮ, хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд гэх мэтчилэн. Хөгжлийн банкны хэргийн түр хорооны даргыг байн байн сольдог. Дарга болгоод дэвшүүлээд явуулчихдаг. Сайн ажиллаад дэвшүүлээд байна уу, түр хороог ажиллуулахгүйн тулд бодлогоор ийм ажил хийгээд байна уу.
Түр хорооны даргыг солимооргүй байна. Нэг удаа сунган ажилладаг. Энэ дөрвөн сард хугацаа нь дуусна. Монголд хууль хяналтын байгууллага сүүлийн ажлаа хийхээ больсон. Эсвэл ажиллуулахгүй байгаа.
Энэ нь олон жил бугшсан хууль хяналтын байгууллагыг атгачихсан, түүгээрээ шантаажилч олсон мөнгөө угаадаг хэсэг бүлэг этгээдүүдийн гарт олон жил байсан. Мөн энэ улс орны бузар булхайг уудлаар яриад явж байсан гишүүдийг сайд болгочихдог. Тэгээд чимээгүй болчихдог асуудал олон давтагдаж байна. Таван гишүүнийг олонхын бүлгээс нүүрсний хулгайд зарласан. Энэ таван гишүүн энэ зүйлийг илчилнэ бидэнд хамаагүй гэсэн. Гэтэл энэ ажил сүүлийн үед чимээгүй болчихлоо. Энэ талаар тодруулах нь зөв зүйтэй асуудал юм" гэв.
Б.Мичидмаа