УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Монгол улсын сайд буюу засгийн газрийн хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Эрдэнэбүрэн Мянгад сумын “Халзан бүргэдэй”-н ордын талаар арван нэгэн сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьсан. Энэ асуулгын хариу УИХ-ын тухай хуулийн зааснаар УИХ-ын нэгдсэн чуулганд ирүүлэх хуулийн хугацаатай. Гэтэл өнөөдрийг хүртэл хүнд үйлдвэрийн сайдаас засгийн газрийн хэрэг эрхлэх газар хүргүүлсэн албан тоотын хариу ирүүлчихээд, Халзан Бүргэдэйн ордын талаар иргэдээс ирүүлж буй санал хүсэлт, тэнд болж буй нөхцөл байдлын талаар УИХ-д засгийн газраас танилцуулга ирүүлэхгүй байгаа шалтгаан нь мэдэгдэхгүй байгаа. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан хугацаанд асуулгыг ирүүлэх шаардлагыг тавьж байна.
Нөгөө талаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Засгийн газраас баруун бүсийг цахилгаанаар хангах маш том мега төсөл гэж дэмжиж УИХ, засгийн газартай хамтран төслийг яаралтай эхлүүлхийн төлөө байгаа.
Энэ төслийг эхлүүлэх ажлын хүрээнд нөлөөллийн бүсэд байгаа гурван аймгийн 300 өрхийн 1500 иргэнд нэг удаагын нөхөн олговор олгох тухай хуулийн төслийн 2022 оны арван нэгэн сарын 8-ны өдөр өргөн барьсан. Гэтэл он дамжлаа. Энэ асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ? Ямар шалтгаан байна. Нөлөөллийн бүсэд байгаа 1500 иргэний асуудлыг засгийн газар Монголын төр шийдэх үүрэгтэй . Энэ нөхцөл байдалтай холбогдуулж энэ хоёр асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар оруулах санал оруулж байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгөхийг УИХ-ын удирдлагаас хүсэж байна" гэв.
Б.Мичидмаа