Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц шийдвэр гаргаснаар УИХ-д олонхи болсон МАН-ын дангаараа бүрдүүлж буй Засгийн газар давхар дээлтэй сайд нартай болох боломж бүрдсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хэрэг эрхлэхийн дарга Д.Амарбаясгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нараас бусад нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй давхар дээлтэй сайд нараас бүрдсэн.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үр дагавраар давхар дээл өмссөн нэг нь УИХ-ын хамгийн залуу гишүүн Н.Учрал. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдон давхар дээл өмсөөд байсан тэрбээр он гарсаар дахин дээлээ давхарлажээ. Энэ удаа тэрбээр намын хорооны дарга гэсэн албан тушаалаар дээлээ давхарласан бөгөөд тодруулбал Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон байна.
Түүний өмнө уг намын хорооны даргаар дөнгөж өнгөрсөн долоо хоногт дэд сайдаар томилогдсон М.Ганбаатар ажиллаж байв. Н.Учрал ингэж Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга болсон нь түүнийг ирэх сонгуулиар энэ дүүргээс нэр дэвших нь гэсэн таамаглал төрүүлж байна.
Уг нь Н.Учрал Сонгинохайрхан дүүрэгт хоёр удаа МАН-аас нэр дэвшин хоёр удаа УИХ-д сонгогдоод байв. Харин Сүхбаатар дүүргээс өдгөө Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар УИХ-д сонгогдон ажиллаж буй.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)