Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс, нүүрсний хулгайтай холбоотой гээд таван УИХ-ын гишүүний нэрийг зарлахад "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Одоо тэдгээр гишүүд "ЭТТ" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах тухай ярьж байна. Энэ компани алдагдалтай, өртэй компани шүү дээ.
Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв. Гэтэл Ерөнхийлөгч нарт ихээхэн эрх мэдэл байжээ.
Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол одоогийн тогтолцооноос ямар ч үр дүн гарахгүй, хана тулчихлаа. Үндсэн хуулиа засахаар өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна" гэв.
Сэтгэгдэл (1)