Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.
Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.
АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал. Би Хууль зүйн сайдад жагсаж буй иргэдэд хүндэтгэлтэй хандан, эрхийг нь зөрчихгүй байхад анхаараарай хэмээн байнга хэлдэг. Засгийн газрын тэргүүн гарч, жагсагчидтай уулзсан тохиолдол байхгүй" гэв.
Сэтгэгдэл (2)