Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын өр 8,1 орчимд хүрлээ. ҮҮнээс 2,6 тэрбум нь бондын өр байгаа юм. Энэ жил 1.1 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Өрийн зохицуулалтыг хийх гэж арванхоёрдугаар сард оролдсон ч гадаад зах зээл хаалттайн улмаас бүтэлгүйдсэн. Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч гарсан. Төсвийн алдагдал 60 хувиар буурч, 2023 оны төсвийн алдагдлыг бууруулахаар УИХ-аар батлуулсан.
Манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалж чадсан. Олон сар бэлдсэний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр хүүг нь 8 хувь руу буулгаж чадсан.
Нэг өдрийн арилжаа хийх явцад Үндэсний компаниудын гадаа өрийн үзүүлэлтүүд нэг өдрийн дотор сайжирсан. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкнууд эзэмшдэг. Энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкнууд маш сайн дэмжиж оролцсон. Шинээр гаргасан бондоор арилжааны зориулалттай төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй бөгөөд энэ жил болон ирэх жил 1.1 тэрбум ам.долларын өрийг төлнө. Нийт 650 сая ам.долларыг энэ бондоос цуглуулж өрөө төлөөд үлдсэн 450 сая ам.долларыг улсын төсвөөс төлнө. Ингэснээр 650 сая ам.долларын бондын төлбөр 2028 он хүртэл хойшилж байгаа" гэв.
Д.Батчулуун