Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Эдийн засгийн өсөлт бидний хүлээлтээс илүү гарсан. Төсвийн алдагдал буурсан. Мөн л 2020 онд 12 хувь хүрч байсан алдагдлыг жил бүр бууруулснаар ийм үр дүнд хүрлээ. 12,5 тэрбум төгрөгийн экспорт хийж чадлаа. Хамгийн том тоо бол нүүрсний экспорт байна. Төсвийн орлогыг нээмгдүүлэхэд энэ нь чухал нөлөө үзүүллээ.
Тэнцвэржүүлсэн орлого долоон хувиар даваж биелэсэн. Амнат 910 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдсэн. Зэсэн дээр ч мөн нэмэгдсэн.
ААН-үүдийн орлогын албан татвар 703 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байгаа. НӨАТ-ын татвар мөн 438.1 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, гаалийн албан татварууд, онцгой албан татварууд нэмэгдсэн. Төрийн хэмнэлтийн хуулиар 30 тэрбум төгрөгийн тендерээс хэмнэсэн. Нийт 218 тэрбум төгрөг хэмнэсэн. Өнгөрсөн жил бид Чингис бондын эцсийн үлдэгдлийг төлж барагдуулсан. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдлийг 56 хувь дээр бууруулж чадсан" гэв.
Д.Батчулуун