УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болж дараах томилгоонуудыг хийсэн. Тухайлбал, УИХ дах МАН-ын дэд даргаар ажиллаж байсан С.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон учир бүлгийн дэд даргаас чөлөөлсөн. Иймд бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг дэмжихийг МАН-ын бүлэг дэмжсэн. Энэ дагуу өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар түнийг томилох юм.
Ийнхүү уншигч та бүхэнд шинэхэн томилогдсон дэд дарга нар болон өнөөдөр томилогдох ХЗБХ-н даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- Нийт орлого: 33 сая
- Гэр бүлийн орлого: 112 сая 694 мянга
- Орон сууц, барилга: 870 сая
- Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,Suzuki, Grand Vitara- 1
- Хадгаламж: 445 сая
- Зээл: 198 сая
МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал
- Нийт орлого: 99 сая 474 мянган
- Гэр бүлийн орлого: 89 сая
- Орон сууц, барилга: 110 сая
- Мал, аж ахуй: 136 сая төгрөгийн
- Үнэт эдлэл: 10 сая
- Хадгаламж: 36 сая 924 мянга
ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
- Нийт орлого: 50 сая 817 мянган
- Гэр бүлийн орлого: 23 сая
- Орон сууц, барилга: 160 сая
- Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200
- Газар: 10 сая
- Хадгаламж: 69 сая 903 мянга
- Зээл: 20 сая
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)