УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар Их эвлэрлийн ажлын хэсгийг байгуулсан.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч талуудтай бүгдтэй нь уулзаж, ажлын хэсгийн бүх гишүүдийн 70 хувийн оролцоотойгоор дөрвөн удаа хурал хийсэн.
Энэ сарын 13-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Тус хуралд маргалдагч талынхан бүгд оролцоно. Хуралд 400 орчим хүн оролцоно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)