УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон УИХ дахь АН-ын бүлгийн асуудлыг шийдэх зэргийг хэлэлцлээ. Долоо хоногийн дараа намрын чуулган завсарлах гэж байна. Бидний хувьд асуудал шийдэх гол чуулган бол намрын чуулган байсан. Дэлхийн болон Монголын эдийн засаг амаргүй, хүнд байгаа энэ цаг үед чухал хууль тогтоомжуудыг боловсруулж чадсангүй.
Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогын шийдлийг өнгөрч буй намрын чуулганаар боловсруулж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогын шийдвэр гарсангүй.
Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын хууль зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Намрын ээлжит чуулганы хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сэтгэл дундуур байна" гэв.
Д.Батчулуун