Улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээлэл өгч байна. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас нүүрсийг хил нөхцөлөөр зарахтай холбогдуулан эхний арга хэмжээ болох улс хоорондын ачаа тээврийн "С" зөвшөөрлийн талаар мэдээлэл өгөөхөөр бэлдээ. "С" зөвшөөрлийг олборлолтын үйл ажиллагаа явуулдаг комданиудад олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Өмнө нь автотээврийн үндэсний төвөөс олгодог байсан. Энэ жилээс Эрдэнэс Тавантолгой компинаас олгохоор болсон. 2023 оны нэгдүгээр сарын 15-н хүртэл өмнөх шийдвэрийн дагуу явна. Харин энэ сарын 15-наас хойш Эрдэнэс Тавантолгой компанид ноогдсон хэмжээгээрээ "С" зөвшөөрлийг олгоно.
Бид эхний ээлжинд хилийн үнээр худалдан борлуулах тээвэрлэлтийг явуулах ААН-үүдийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулна. Үүнийг дүгнээд нэгдүгээр сарын 18-нд нээнэ. Хоёрдугаарт, Өнгөрсөн онд Цагаан хаданд ам нөхцөлөөр зараад, худалдан авагч авсан нүүрсийг хилээр гаргах ёстой. Үүнтэй холбоотойгоор "С" зөвшөөрлийг олгох асуудал бий. Өнөөдрөөс "С" зөвшөөрлийг олгох мэдээллийг Эрдэнэс Тавантолгой компанийн веб хуудсанд байршуулна.
2023 оны нэгдүгээр улиралд 7800 "С" зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь нь буюу 4680 "С" зөвшөөрөл Эрдэнэс Тавантолгой комданид ноогдож байгаа юм.
Хоёрдугаар сарын 1-нээс биржээр нүүрсээ арилжаална. Үүнтэй холбогдуулан 1698 "С" зөвшөөрлийг тендерт шалгарсан ААН-үүдэд олгоно. Үлдсэн 2982 "С" зөвшөөрлийг Цагаан хаданд дээр олгох байдлаар ажиллаж байна. Шаардлага хангасан 7904 хүсэлт ирүүлсэн байгаа. Энэ хүсэлтүүдээс бид зөвхөн 4680-н зөвшөөрлийг олгоно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)