УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын цахим хөгжлийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өмнө нь яам байсан ч сайд хариуцдаггүй байснаас болж дутуу дулимаг зүйлс их гарч байсан. Гэхдээ одоо ч асуудал бүрэн шийдэгдэж, цахим үйлчилгээ нэвтэрсэн гэж хэлэхгүй. Иргэдийн нүдэнд харагдаж гарт баригдах зүйл хийвэл маш сайн. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Нийт 1600 орчим зөвшөөрөл авдаг байсан бол одоо 362 болгож багасгасан. Энэ дотор энгийн болон тусгай зөвшөөрөл бий. Тэр бүх зөвшөөрлийг одоо цаас шаардахгүй цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)