УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын цахим хөгжлийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг ЖИХ 2021 онд баталсан. Энэ хуулийн гол онцлог нь иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгддэг байх зохицуулалттай. Өмнө нь хувь хүний мэдээллийг юунд ашиглаж байгааг мэдэх боломжгүй байсан. Харин хүний эрхийг хамгаалах тал дээр Хүний эрхийн үндэсний комисс дээр тусгай нэгж байгуулсан. Дуу, дүрс болоод хүний эрхийн мэдрэмжтэй байдал дээр бид анхаарсаар байгаа. Яамны тухайд нийт 87 хүний алба хаагч бий.
Кибер аюулгүй байдлыг хойш татаж байгаа зүйл бол иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол дулимаг байгаа явдал. Түүнээс бол Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Харин угийн бичгийн тухайд цагаан сарын өмнө хур системээр дамжуулж нээнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)