УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын цахим хөгжлийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Цахим хөгжлийг дэмжиж байгаа ч хүүхдийн цахим халдлагаас хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн ургийн бичгийг цахимаар хөгжүүлж байгаа талаар хэлж байна. Энэ бол зүйтэй. Тиймээс хууль сурталчлах ажил хангалтгүй байна гэж харж байна.
Их мэдээллийн урсгал дотор хүмүүс хуулийн талаарх ойлголт мэдээлэл хангалттай авч чаддаггүй. Үүнээс гадна хувийн сошиал хаяг буюу фэйсбүүкийг цэгцлэх тал дээр хэр анхаарч байгаа вэ?
Хүмүүсийг гутаан доромжлох, ташаа мэдээлэл тараахад хуурамч хаягийг их ашиглаж байна. Гэтэл олон улсад энэ байдалтай тэмцэж эхэлсэн. Харин Монгол Улс энэ тал дээр хэрхэн анхаарах вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)