Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ "Энэ төрийн албан байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ" гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дотор онцолж төмөр замын тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой авлига албан тушаалын хэргийг онцолж хэлсэн. Дээр нь газар олголт, байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад олгосон газруудад хийж буй хяналт шалгалттай холбоотой мэдээллийг ЦЕГ-аас Ерөнхий сайдад өгсөн байгаа.
Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, НДГ, Татварын газар, тээвэр ложистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагаа, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалын асуудалтай энэ Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж байна.
Ерөнхий сайд 2023 оны зургадугаар сарын 1-нээс өмнө төрийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүсийг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)