Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан "Б" гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн "Б"-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа.
Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн "Б" нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна" гэв.
Сэтгэгдэл (7)