Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллэ.
Тэрбээр "Монголын нийгэмд үүсэж байгаагүй хулгайн асуудал үүссэн. Бид энэ хулгайтай тэмцэх ёстой. Буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хулгай нүүрлэх үед ажил алба хийж явсан, хариуцлага үүрч явсан хүмүүс өнөөдөр ямар нэг албан тушаал хашиж байгаа бол ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Шалгуулах ёстой. Гурван түвшингийн хяналт байхгүй болсон байна хэмээн харж байна.
Компанийн хяналт буюу төлөөлөн удирдах зөвлөл, төрийн өмчийн хороо зэрэг. Тэр хүмүүс ажлаа хийх ёстой байсан. Одоо хариуцлага хүлээх ёстой. Цалинг нь авч ямбыг нь эдэлчихээд үүрэг хариуцлагаас мултарч болохгүй. Хоёрдугаарт, хил хяналтын байгууллагын төлөөллүүд чөлөөлөгдөж, шалгуулаад, хариуцлага хүлээх ёстой. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллагынхан. Энэ хулгай нүүрлэх үед хариуцлаггүй хандаж байсан бол энэ асуудалд хариуцлага хүлээх хэрэгтэй.
Хамгийн гол асуудал бол тогтолцоо, засаглалтай холбоотой асуудал юм. Төрийн өмчит байх юм бол төрөөс хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Чадахгүй бол чөлөөт зах зээлийн зарчмаар хувьчлаад зах зээлдээ даатгаад орхих хэрэгтэй болж байгаа юм. Нөгөө талдаа төрийн өмчийн комданиудыг хөгжүүлээд явахгүй гэдэг нь харагдлаа. Төрийн өмч байгаа цагт хулгай байна гэсэн үг. Нэг талдаа энд социолизм байна. Социолизм байгаа цагт хулгай байна гэсэн үг. Эрүүл бүтэц тогтолцоог бүрдүүлэх ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)