АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ажлын хэсэг хоёр сарын хугацаанд намын гишүүдийнхээ үзэл бодол, дуу хоолойг сонслоо. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын бүх гишүүд эв нэгдэлийн тухай ярьж байгаа нь сайн зүйл юм. Ардчилсан нам ирэх 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай нам байхын тулд эвлэлдэн нэгдэж байгаа. Бидний нэгдсэн шалтгаан бол Монгол Улсад нүүрлээд байгаа төр нь төрөө тонодог МАН-ын даварсан үйлдлийг зогсоох, иргэдийн амжиргааг нэмэгдүүлэх зарчим дээр нэгдэж байгаа. Бидний маргаан бол нийгмийн амьдралын хажууд жижиг асуудал байна. Нийгмийн захиалгын хүрээнд Ардчилсан нам нэгдэж байна. 2024 оны сонгуульд Ардчилсан нам нэг нэр, нэг туган дор нэг нэр дэвшигчтэй оролцох болно.Ардчилсан нам нэг зүйл дээр төвлөрсөн шүү гэдгийг нийт гишүүддээ хэлэхэд таатай байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)