УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн тухай байнга та нарт сануулна. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Энэ бол бидний дээд дүрэм. Эрх мэдлийн хуваарилалт энэ дотор бий. 2019 онд өөрчилсөн, одоо дахиад өөрчилье гэж байна. Дараа нь гарч ирсэн хүн дахиад өөрчилье гэнэ. Ингээд өөрчлөөд яваад байвал хууль сэг болно. Та хэд бодоорой. Дараагийн улстөрчид бүгд өөрчлөхийг хүснэ. Маш том хариуцлага байгааг дахин хэлье. Үндсэндээ гар хүрэх дээрээ тулбал та нар ард түмнийг төлөөлөх эрх байхгүй. Сонсдог юм байгаа биз. Ард нийтийн санал асуулга явуулахаас өөр арга байхгүй. Байнга өөрчлөлт хийх юм бол тэрэгний дугуй хийх гээд шүдний чигчлүүр болдог шиг юм болно. 1990 онд хууль хийсэн хүмүүсийг хүндэтгэнэ. Ер нь сумын, улсын шилдгүүд цугларч, Үндсэн хуулийн асуудлыг шийдсэн. Үндсэн хуулийн асуудалд анхааралтай бай" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)