УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Бидний өргөн барьсан тэтгэврийг тогтоохдоо цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох, үүний үр дүнд дунджаар 150 мянга орчим төгрөг, тэтгэвэрт гарч буй ахмадуудад очих боломжийг бүрдүүлж байгаа. Энэ хууль батлагдвал 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль батлагдах хүртэл долоон жилээр тэтгэврээ бодуулсан тэр хүмүүсийг дахин таван жилээр бодож хохироохгүй байх хуулийн төсөл дахиад бий.
Ийм хоёр хуулийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарсан. Зарим гишүүн "энэ хуулийг хөдөөгөөр явахад иргэд дэмжихгүй байна" гэж худлаа ярьж байна. МАН-ын гишүүд өөрсдийг нь "долоодог" хүмүүстэй уулзалт хийдэг юм байна.
Манай МАН хамгийн сайн ажиллаж байгаа гэдэг хүмүүсийг цуглуулж уулзалт хийдэг юм уу. Миний очсон газар энэ хуулийг “сайн хийгээрэй” гэдэг. Жилдээ 20 тэрбумын зардал гарах байх. 40 их наядын хулгайны хажууд өчүүхэн мөнгө шүү дээ. Амьд бурхад ахмадууддаа хатуу хандмааргүй байна" гэв.
Сэтгэгдэл (3)