Засгийн газраас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн томилогдон ажиллаж байсан хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул сонгон шалгаруулалт зарлажээ. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Иргэншил: Монгол Улсын иргэн
- Боловсрол: Дээд
- Мэргэжил: Эдийн засаг, Бизнес, Техник технологи, Удирдлага менежмент
- Ял шийтгэл: Үгүй
Хүлээн авах:
- Огноо: 2023.01.04-10
- Цахим хаяг: info@cabinet.gov.mn
УИХ 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон юм. Мөн 2021 онд УИХ-аас сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийг дэвшүүлэн, УИХ-ын гишүүдээс хамгийн олон санал авсан тул томилжээ.