УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар бидэнд гурван хэсэг байршил байна. Барилгажих талбай нь 24 мянган га орчим байх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоо байна. Хөрөнгө оруулалтын талаар ТЭЗҮ эцэслэн гарсны дараа тооцоолно. Газраа тогтсоны дараа тусгай хэрэгцээнд авна. Тусгай хэрэгцээнд авсан газар дээрээ ТЭЗҮ-ээ боловсруулна. Тэгээд үе шаттай ажлуудаа хийнэ. Урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын тоог хэлэх боломжгүй байна. Ус, хөрсний хувьд их бололцооны газар. Энэ бүст ЮНЕСКО-д бүртгэлтэй 180 мянган га газар байдаг. Энэ газрууд орохгүйгээр бид нар газраа судалж байгаа. Хууль болон олон улсын конвенцын дагуу бүртгэлтэй газар дээр үйл ажиллагаа явуулж болохгүй" гэв.
Д.Батчулуун