УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэллэцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Ц.Туваан гишүүнээ, шинэ нийслэл гэсэн юм байхгүй. Ерөнхийлөгчийн гарсан зарлиг дээр ч байхгүй. Түүхэн дурсгалын цогц газар учир шинэ нийслэл хот барихад тохиромжтой гэж л байгаа. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газрын зүгээс түүхэн аялал жуулчлалын хот баръя гэж яригдаж байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг арилгъя.
Орхоны хөндийд Хүннү, Сяньби, Жужан, Нируны хот балгас байсан. Монголын төрт улсуудын гал голомт байсан нутагт шинэ хот байгуулъя л гэж байгаа юм.
Аялал жуулчлал, түүх дурсгалын эко шинэ хот байх болно" гэв.
Сэтгэгдэл (2)