Засгийн газрын томилгооны асуудлаар МАН-ын УЗ-ийн нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм.
Мөн
- Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар, С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлсэн. Учир нь Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна.
- Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг дэвшүүлсэн.
- Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг дэвшүүлсэн. Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан.
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг
- УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай. Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар томилогдсон.
МАН-ын УЗ-өөс шинээр дөрвөн сайд нэрийг дэвшүүлснээр Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн болох юм. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, сайд нарын томилгоог эцэслэнэ" гэв.
Сэтгэгдэл (1)