УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн өрөөнд УИХ-ын хоёр гишүүн нударга зөрүүлсэн. Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатараас юу болсон талаар тодрууллаа.
Тэрбээр "Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн.
Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан асуудал байгаа юм шиг байна. Би нэр усыг нь хэлээд яах вэ" гэв