УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаа “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн болохгүй байна. Монголын нийгмийн асуудлыг бүхэлд нь тодорхойлох гэж байж нэг ч эмэгтэй хүний төлөөлөл алга. Эрчүүд давамгайлсан улс төр л өнөөдөр Монголын нийгмийг ийм болголоо.
Эмэгтэйчүүдийн квот гэдгийг анхнаас нь харж тооцоогүйд харамсалтай байна. Квот гэдэг нь эрчүүдтэй өрсөлдөнө гэсэн үг биш. Бодлогоор л оруулж ирэхгүй бол ийм л зүйл болдог.
Тэгэхээр Монголын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдгүйгээр яаж Монголын асуудлыг тодорхойлох гэж байгаа юм бэ? Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлэг, залуучуудын дуу хоолой хаана байна вэ? Бүтэц, насны ангиллыг нь авч үзэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9)