Эрүүл мэндийн сайдаар томидогдох УИХ-ын С.Чинзориг талаар яригдаж байгаа билээ. Энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийж, сайдыг нь өөрчлөх гэж байгаа асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Өмнө нь сайдаар ажиллаж байсан мөн Эрүүл мэндийн даатгалын асуудлыг мэдэх хүний хувьд таныг Эрүүл мэндийн сайдад санал болгох саналтай байна гэдгийг надад хэлсэн. Би эрүүл мэндийн салбарын хүн биш учир надад бодох хугацаа өгөхийг хэлсэн. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Тийм учраас болохгүй юм байхгүй. Сайд бол заавал эмч, эдийн засагч байх албагүй. Сайд бол салбарын менежментийг хэрхэн хийх вэ гэдгээс шалтгаална. Ийм хүнд цагт өмнө нь сайдаар ажиллаж байсан хүнд итгэл хүлээлгээд ажиллуулах санал тавьсан болов уу гэж бодож байна. Ерөнхий сайдад хариугаа хэлээгүй байна" гэв.