УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаа “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Т.Доржханд гишүүнээ, та эхлээд хуралдаа суумаар байна.Та энэ ажлын хэсгийн гишүүн. Бид УИХ-д суудалтай бүх намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулсан. Би таны чөлөө авсан талаар яриагүй байна. Хуралдаа сууж энэ талаараа ярьж болох л байсан.
Улс орон даяар нээлттэй зар явуулсан. Нийт 163 хүний нэр ирсэн. 30 орчмыг нь шаардлага хангаагүй, материал дутуу гэж үзсэн. Санал хураалтын гол журам нь саналыг нууцаар явуулах. Ажлын хэсгийн 12 гишүүнээс 8 нь оролцсон. Саналаа 133 хүн дээр нууцаар өгсөн. Эмэгтэйчүүд ороогүйд бид нар анхаарах ёстой байсан.
Гэхдээ нууцаар санал явуулсан болохоор засъя гээд ч болоогүй. 32 эмэгтэй нэр дэвшсэн. Гэхдээ нууцаар тодроогүй зүйлийг тодруулна гэж болоогүй. Хоёрдугаарт, иргэний нийгмийн байгууллага, иргэний төлөөлөл, ТББ-ын төлөөлөл бий. Мэдээж судлаач, эрдэмтдийн төлөөлөл бий. Хяналтын зөвлөл нь ирэх долоо хоногт байгуулагдана. Нэр нь ирсэн 32 эмэгтэйгээс оруулна. Мөн үндэсний цөөнхийн төлөөллийг оруулахад анхаарна" гэв.
Д.Батчулуун