УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулах банк байхгүй шүү. Манайх хязгаарласан, боомилсон байдалтай хандаж болохгүй. Эдийн засгаа тэлэх гурван суваг л байна. Нэгдүгээрт, экспортоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт, зээл авах, гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалт. Санхүүгийн хөрөнгө оруулалт оруулах замаа л нээхгүй бол эдийн засаг тэлэхгүй. Санхүүгийн салбар, банкны салбарын либералчлалыг одоо л бид Хөрөнгө оруулалтын банкаараа л хийх ёстой. Тиймээс алх тогшоод, санал уначихлаа гээд явмааргүй байна. Өмнөх саналыг хүртэл дахиж цуцалж байгаад санал хураалтыг явуулъя. Хоёулан дээр нь миний төхөөрөмж ажилсангүй" гэв.
Д.Батчулуун