Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр өөрчлөлт оруулж, томилгонууд хийсэн билээ. Харин Боомтын, Эрүүл мэндийн, Барилга хот байгуулалтын сайдуудын томилгоо үлдээд байсан юм. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд Боомтын сайдаар ажиллах санал тавьжээ. Гэсэн ч тэрбээр тус саналаас татгалзсан байна. Учир гэвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороог ахлан ажиллаж буй бөгөөд төсвийн реформ шинэчлэл хийхээр ажиллаж буй юм. Иймд тус саналаас татгалзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төсвийн хүрээнд сахилга, хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Дөнгөж эхлүүлсэн ажлын хүрээнд төсвийн реформ шинэчлэлийг хийж эхэлж байна. Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах, томоохон концепицуудыг хийхээр төлөвлөж байна. Сүүлийн арав орчим жил хийгдээгүй байсан томоохон ажлуудыг хийхээр ажиллаж байна.
Ерөнхий сайд, Намын дарга Боомтын сайдаар ажиллах санал тавьсан. Миний хувьд тус саналаас татгалзсан.
Тухайлбал, Төсвийн реформ шинэчлэлийг сүүлийн 10,20 жилийн явцад бодитоор нь хийгээгүй. Төсвийн реформыг энэ онд хийж байж Монгол Улсын төсөв болон алдагдалгүй төсөв батлах эсэх асуудал яригдана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)