УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр "Одоо хураах гэж байгаа 10.7 дахь заалт дээр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас санхүүгийн хэрэгсэл худалдан авах, худалдах харилцааг Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна гэж байгаа. Үүнийг журам бус хуулиар зохицуулах ёстой. Журмаар зохицуулж болохгүй. Би олон удаа ярьж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. Энэ эрх мэдэл хоёр янзаар Засгийн газар болон бусад руу шилжээд байна.
Засгийн газар болон сайд нар үүнийг зохицуулна гээд булаагаад байна. Хариуцлагыг нь УИХ үүрдэг. Тэгэхээр боломжтой харилцааг ерөөсөө л хуульчлах ёстой. Журмын цаана эрх олж аваад л хулгайгаа хийгээд байна.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас гарах баталгаа, батлан даалтт тавих шаардлага нөхцлийг Монголбанк журмаар зохицуулна. Ерөнхий ганц үг. Энэ хуульчлагдах ёстой. УИХ Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлого, зээлийн бодлогыг тогтоох заалт бий. Энэ бүрэн эрхийг Монголбанк журам гаргаад л авах гээд байна" гэв.
Д.Батчулуун