УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Одоогийн байгуулах гэж буй банкыг Хөгжлийн банк шиг болгохгүй байхын тулд эхнээсээ бодох хэрэгтэй. Ялангуяа баталгаануудын асуудал, гадаад зах зээлд үнэт цаас гаргана гэсэн. Энэ дээр анхааралтай, хяналттай байх хэрэгтэй. Монголбанк өмнө нь Хөгжлийн банк дээр хяналт муу тавьсан.
Баталгаа гэсэн чинь ирээдүйн хөрөнгөөрөө барьцаална гэсэн баталгаа байсан шүү. Холбогдох журмаар зохицуулагдана гэж байгаа. Тийм л байсан юм бол яагаад ирээдүйн хөрөнгөөрөө барьцаалсан юм бэ?
Баахан үнэт цаасаа гаргаад улс орноо өрөнд оруулчихсан байхвий дээ. Үүнийгээ анхаараарай. Дахиад Хөгжлийн банк болгож болохгүй" гэв.
Д.Батчулуун